Исэгахама дэвжээнд их ажил өрнөж байна.

2012-09-28 13:11

63 дахь Ёкозуна Асахифүжигээр удирдуулсан Исэгхама дэвжээнд их ажил өрнөж байна. Учир нь яг Исэгахама дэвжээнээс төрж буй анхны Их аварга цолтон болсон Харумафүжи Их Аваргын Зуна буюу зүүх олсог бэлдэцгээж байна. Японы сумод олон арван ёс жаяг ёслол байдаг бөгөөд уг ёслол нь бас нэгэн чухал арга хэмжээ юм. Муу муухай зүйл хүргэхгүй гэж билэгдэн уг ёслолд оролцож буй бүх хүмүүс цагаан бээлий өмсөж, толгойдоо олс уядаг байна. Ингээд Исэгахама дэвжээн дээрээс өчигдөрхөн хийсэн сурвалжлагыг хүргэе.

70 дахь Ёкозуна Харумафүжигийн Зуна бэлдэх ёслол

 

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтэлсэн : Munkhuu 98.9 | Уншсан (291) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл