Архив : 2012 - 9

Бичлэгийн тоо : 19 | Дэлгэцэнд : 1-10

Исэгахама дэвжээнд их ажил өрнөж байна.

2012-09-28 13:11:22

63 дахь Ёкозуна Асахифүжигээр удирдуулсан Исэгхама дэвжээнд их ажил өрнөж байна. Учир нь яг Исэгахама дэвжээнээс төрж буй анхны Их аварга цолтон болсон Харумафүжи Их Аваргын Зуна буюу зүүх олсог бэлдэцгээж байна. Японы сумод олон арван ёс жаяг ёслол байдаг бөгөөд уг ёслол нь бас нэгэн чухал арга хэмжээ юм. Муу муухай зүйл хүргэхгүй гэж билэгдэн уг ёслолд оролцож буй бүх хүмүүс цагаан бээлий өмсөж, толгойдоо олс уядаг байна. Ингээд Исэгахама дэвжээн дээрээс өчигдөрхөн хийсэн сурвалжлагыг хүргэе.

 

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (291) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шинэ аварга төрж буй үеийн дэлгэрэнгүй сурвалжлага

2012-09-28 13:03:24

Өнгөрсөн Лхагва гаригт болсон Японы сумо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Исэгахама дэвжээний сумоч Харумафүжи Д.Бямбадоржид Японы их сумогийн 70 дахь Ёкозуна цолыг олгосон билээ. Ингээд энэ үеэр Kyodo News-ийн бэлтгэсэн нэгэн сурвалжлагыг хүргэе. Та бүхэнд сонирхолтой байх боловуу.

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (288) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ёкозуна Харумафүжи NHK телевизэд...

2012-09-28 12:55:34

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Бид өмнөх нийтлэлээрээ өнгөрөгч Ням гаригт түрүүлсэн бөх "Шинэ" Аварга маань Японы NHK телевизийн Sunday Sport нэвтрүүлэгт зочноор орж сайхан ярилцлага өрнүүлсэн талаар мэдээллэж байсан. Уг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь та бүхэндээ хүргэе. Япон хэлтэй залууст маань тун сонирхолтой ярилцлага болсон байгаа. Уг нь орчуулж орчуулгатайгаар оруулъя гэж бодсон боловч хараахан боломж байсангүй. Уг нэвтрүүлгийн эхлэлд гарч буй бяцхан Промо надад үнэхээр таалагдлаа. Ингээд уг ярилцлагыг хүлээн авч үзнэүү.

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (165) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Албан ёсоор Ёкозуна цолыг олголоо

2012-09-26 12:59:05

Өнгөрсөн ням гаригт Япон улсын нийслэл Токио хотноо өндөрлөсөн Намрын тэмцээнд урамтай сайхан барилдаж 15 даваагаар уналгүй 2 дахь башёдоо дараалан түрүүлсэн Исэгхама дэвжээний сумоч МУГТ Харумафүжи Д.Бямбадоржид өнөө өглөө Японы сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр албан ёсоор Ёкозуна цолыг олголоо. Өнгөрсөн даваа гаригт

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (665) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Шинэхэн аварга төрсний дараа юу юу болов? /видео/

2012-09-24 12:46:34

Өчигдөрхөн Японы Их сумод Монгол улсаас 3 дахь их аварга цолтон төрлөө. Монголчууд даяараа баярлан хөөрч байгаа нь мэдээж. Гэхдээ манай оронд зөвхөн NHK-гийн шууд нэвтрүүлэгт баригдаж 3-5 цагийн хоорондох үйл явдлыг л үзэж чаддаг. Харин бусад үед юу болдог вэ? Сонирхол татаж байгаа биз. Яг энэ зүйлийг сонирхож байгаа бол та үргэлжлүүлэн уншина уу?

 

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (310) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АНХААРУУЛГА!!!

2012-09-23 20:53:17

Манай сумогийн блог нээгдээд ердөө 7 хонож байна. Гэхдээ хандалтын тоогоор маш дээгүүр орж байгаа нь та бүхний маань ач гавъяа. Гэхдээ манай блог мэдээллээ би өөрөө бичиж, ялангуяа дүрс видео мэдээлэл зэргийг Япон улс дахь Арайбирагийн сумогийн аналистертэй хамтран нийтлэлээ маш шуурхай хүргэдэг юм. Гэвч уг мэдээллийг маань оюуны өмч гэж зүйлийг төдийлөн ухамсарлаагүй манай оронд эх сурвалжийг дурдалгүйгээр хуулбарлан нийтэлж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл болж байна.Иймд дор нэр дурдсан блог болон сайтын хамт олон оюуны өмчийг хүндэтгэн үзэж мэдээг хуулбарлахдаа Эх сурвалжийг дурдаж байхыг хатуу сануулж байна. 

Манай блог нь дараа сарын тэмцээнээс Японы сумо бөхийн холбооны албан ёсны шууд нэвтрүүлгийг /NHK биш/ блогоороо дамжуулан шууд үзэх боломжийг та бүхэндээ олгож байгааг дурдахад таатай байна.Башё зохиогдоогүй үеүүдэд тойргийн барилдаан болон бид бүхний төдийлөн үзэж чаддаггүй олон сонирхолтой видео мэдээллүүдийг хүргэж байх болно.

1.www. Goeoo.minih.com

2. www.zewvvn.ucoz.com   /Эх сурвалжийг мэдээллэж мэдээлэл нийтэлж байна уу. Хүндэтгэлтэй хандаж хамтран ажиллана гэдэгт итгэж байна./

Ангилал : Сумогийн эргэн тойронд... | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (89) | Дэлгэрэнгүй

Шинэхэн аварга маань уналгүй түрүүллээ. Баяр хүргэе /+2 видео/

2012-09-23 16:58:39

Дөнгөж сая их сумогийн 9-р сарын тэмцээн Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдрийн хамгийн сонирхолтой барилдаан бол яахын аргагүй Их аварга цолны болзол хангаад буй Озэки Харумафүжи, 69 дэх Их аварга Хакухо нарын хооронд тун ширүүн өрнөлөө. Ингээд та бүхэндээ сүүлийн өдрийн тойм мэдээллээ хүргэе.

Ангилал : БАШЁ буюу үндсэн тэмцээн | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (246) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сүүлийн өдрийн тэмцээн эхэлж байна... /маш сонирхолтой нийтлэл/ + /4 видео/

2012-09-23 15:03:33

За сайн байцгаана уу? Эрхэм уншигчидаа. Би сүүлийн үед нийтлэлээ бичих зав жаахан тааруухан байлаа. Визний асуудал гэж явсаар байгаад одоо л гайгүй болж байна. Нэг мэдсэн чинь башёгийн маань сүүлийн өдөр тулаад ирчихжээ. Энэ зураг их гоё хөгжилтэй зураг байгаа биз. Ирэх сараас Их сумогийн зүүн баруун жигүүрийг магнайлан барилдах 69, 70 дахь их аваргуудын зураг. Цаана нь манай Риүо Санчир харагдаж байна. Одоо хэдхэн мөчийн дараа сүүлийн өдрийн барилдаанууд эхлэж гэж байна. Энэхүү башёгийн түрүү бөх өнөөдөр тодорно. Шинэхэн аварга 4 дэхээ түрүүлэх үү. Ах аварга нь 23 дахь түрүүгээ авах уу гэдэг шийдэгдэнэ. Ингээд хамтдаа түүх сөхцгөөе.

Ангилал : БАШЁ буюу үндсэн тэмцээн | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (186) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

70 дахь Ёкозуна Харумафүжи /14 дэх даваагаа авлаа/ /+2 видео/

2012-09-22 17:01:12

Яг одоо үргэлжилж байгаа Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд дөнгөж сая Озэки Харумафүжи нутгийн Озэки Какуриү М.Анандыг Ошидаши мэхээр ялснаар 14-н даваатай болж сумо бөхийн холбооноос шинэчлэн өгсөн болзолыг хангалаа. Маргааш хэрвээ Хакухо аваргыг давбал 2 башё дараалан түрүүлэх юм. Башёгийн дараа болох Сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар 70 дахь их аварга цолыг Харумафүжид олгох юм. Харин энэ башёд хэн түрүүлэх вэ гэсэн өрсөлдөөн маргаашийн Хакухо - Харумафүжи нарын барилдаанаас бүх зүйл шийдэгдэхээр болж байна. Хакухо Их аварга өнөөдрийн барилдаанд Озэки Кисеносатог Хатакикоми мэхээр ялж 13 дах даваагаа авлаа. Барилдаануудын бичлэгийг хүргэе.

Ангилал : БАШЁ буюу үндсэн тэмцээн | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (142) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Их аварга Миогиориүг "Накаут"-д орууллаа +/4 видео/

2012-09-20 17:36:05

Өнөөдөр их сумогийн 9-р сарын Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд болж өнгөрлөө. Та бүхэндээ Анализ хүргэнэ гэж байсан боловч завгүй байсан тул өчигдөр оруулж амжсангүй. Өнөөдөр нийтлэх болно. Өнөөдрийн барилдаан эхлэхээс өмнө башёг унаагүйгээр Харумафүжи, харин 1 ялагдалтайгаар Хакухо, Кёкүтэнхо нар тэргүүлж байсан. Ингээд өнөөдөр олон сонирхолтой барилдаанууд өрнөлөө. Тэр дундаа их аваргын барилдаан үнэхээр гайхалтай байсан гэхээс өөр арга алга. Барилдаан гэхээсээ илүү аваргын хүч...

Ангилал : БАШЁ буюу үндсэн тэмцээн | Нийтлэсэн : Munkhuu 98.9 | Уншисан (1389) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >